Tag: Увс

УВС НУУРЫН АЙ САВЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойд хил болж цөлийн гандуу] хуурай орчин нуур, устай зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг маш өвөрмөц! байгаль-газарзүйн гайхам сонин иж бүрдэл бүхий газар бөгөөд энэхүү ландшафтын өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог-Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин…

Дэлгэрэнгүй

Гоожуурын хүрхрээ

Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.  

Дэлгэрэнгүй

Уулын хүмүүс буюу Увсын хотонгууд

Дундад азийн Узбек, Киргиз, Туркестан, Хасаг зэрэг түрэг угсаатан болон Иран, Монгол овгуудаас гаралтай нэгэн ястан манай орны алс баруун хязгаарт суурьшаад хэдэн зуун жил болжээ. Монголчууд бусад улс үндэстний хүн ардыг олзлон авчирч суурьшуулж байсны ул мөр болох Хотон хэмээх өвөрмөц ястан Увс аймгийн Тариалан суманд байдаг. Увсын ахмад зохиолч Б.Норов “Хотонгууд маш өвөрмөц…

Дэлгэрэнгүй

Галдан Бошигт хааны байгуулсан 10 тариг

Боомын бэлчирт гол гол бух шуудуунд ус хувиарлахад тал талын тариачин хүмүүс нойтон бураа /бургас/ тэвэр тэврээр хадаж цувуулж давхарлан тавиад тэр дунд хад эгнүүлэн өрж жижиг хайрга чулуугаар чигжиж нөгөө нойтон бургасаар сүлжиж, хад чулуугаа нойтон бураагаар ороон асар том чулуун ороомог хийж, идэр залуу тавь жаран хөл гар сайтай эрчүүд дамнан мөрлөөд мөнх…

Дэлгэрэнгүй

ЗҮҮН ТУРАГИЙН ТЭРЭМ ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын нутаг сумын төвөөс зүүн хойш 18 км орчимд орших жижиг нурууг Хоо үзүүр гэнэ. Хоо үзүүрийн баруун тал руу Тэрэм хад, Хар Нарт, Цагаан өтөг, Гулзат зээрг амуудтай бөгөөд хамгийн урд амыг нь Бингу гэнэ. Эхний гурван аманд нь хадны зурагтай. Тэрэм хад гэдэг нь энэ жижиг амны эхэнд буй хар…

Дэлгэрэнгүй

ХАНХӨХИЙН НУРУУ ДАГАЖ, ХЯР, ЗОО, АР ӨВӨРТ НЬ ОРШДОГ НАЙМАН СУМЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

  Товч танилцуулга. Зүүнговь.  1931 онд Чандмань уулын аймгийн суурь дээр Увс аймгийг байгуулахад Мэргэн гүн, Түшээ гүн, Эрдэнэ гүн, Хурц гүний хошуугаар байгуулагдсан. 402 мянган га нутагтай, Улаанбаатраас 1217 км, Улаангомоос 134 км-ын зайнд оршдог. Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Тэс сум болон Оросын Холбооны Тува улстай хил залгаж оршино. Нутгийн ихэнх хэсгийг бөөрөг дэлгийн…

Дэлгэрэнгүй

Хурын усанд чи галзуурч Хошууны буянд би галзуурч …

  Манай нагац ах Буян гэдэг хүн нутаг нугадаа агсам, цэцэн цэлмэг үгтэй хүн байв. Нэгэн өдөр мориныхоо хар хурдаар давхиж явтал малгай нь хийсээд зам дээр хоцорчээ. “Хай унаж хоцорсон чи хувхайрахаас биш, би хувхайрахгүй шүү” гээд малгайдаа агсам тавиад буцаж авалгүй цааш давхижээ. Нэг удаа мань эр согтуу давхиж яваад шуудууны гүн усанд…

Дэлгэрэнгүй

Зураагийн хадны зураг

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 км-т орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зураагийн улаан хад гэж нэрлэх бөгөөд эндэх таван улаан хадны дунд талын хоёр хаднаа эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бидний үед уламжлагдан иржээ.Ус бэлчээр сайтай урд ард нь битүү модтой үзэсгэлэн төгөлдөр, нөмөр нөөлөг газар тул нутгийнхан…

Дэлгэрэнгүй
pagg