Archives for August, 2013

А.B.БУРДУКОВ ГЭЖ ХЭН БАЙВ??

  Алексей Васильевич Бурдуков 1883 оны III сарын 30-нд Тюменийн Боровая тосгонд, тариачны гэр бүлд төржээ. Эцгээсээ эрт өнчирсөн тэрээр христос шашны сүмийн сургуульд суралцаж 1895 онд төгсгөсөн байна. Эх нь түүнийг худалдаачин Я.Е.Мокинд зарцаар өгчээ. Эхлээд Бийск хошуунд байсан Мокины харьяа аж ахуйд ажиллаж байгаад дараа нь мал туугчдын хамт Баруун монголд Хангильцаг гол…

Дэлгэрэнгүй

СЭТГЭЛД ДОТНО ХАЛИМАГ АХАН ДҮҮСИЙН НУТГААР

Мэндүт… хэмээн Халимаг ахан дүүс халуун сэтгэлээр монголын ойрадууд биднийг элгэндээ тэврэн хүлээн авлаа. 2013 оны 01.23-30-ны өдрүүдэд МВС телевизийн ерөнхий захирал Д.Мягмарсүрэнгийн санаачлагаар “Тод номын гэрэл төв”-ийн тэргүүн Б.Бат-Амгалан, Гүйцэтгэх захирал На.Сүхбаатар нарын дэмжлэгтэйгээр ОХУ-ын Халимагийн БНУ-д Увс аймгийн хэсэг иргэд бид зочилсон билээ. Увс аймгийн иргэд анх удаа ийм олноор Халимаг ахан дүүсдээ…

Дэлгэрэнгүй

ХАЛИМАГ ДАХЬ “ТОД ДӨРВӨЛЖИН” ТББ-ЫН САЛБАР ЗӨВЛӨЛ

ОХУ-ын Халимагийн БНУ-ын Халимагийн УИС дээр “Тод дөрвөлжин”-ий салбар зөвлөл 2012 онд байгуулагдсанаасаа хойш Ойрад монголчуудын түүх соёлыг судлах, сурталчилан таниулах зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Ойрадын түүх соёлыг сонирхон судлагч залуусын дунд уламжлал болгон Улаанбаатар хотноо зохион байгуулдаг “Ойрадын монголын түүх, соёлын асуудлууд” оюутны эрдэм шинжилгээний намар (2012.11.30), хавар (2013.05.10)-ын хурлыг…

Дэлгэрэнгүй

“ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвд 2013.05.23-нд дээрх сэдвээр орон нутгийн шинж чанартай эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хурлын нээлтийг туульч н.Болд “Алтайн магтаал”-аар эхлүүлж, Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн, Урианхайн өв соёлын нийгэмлэгийн тэргүүн Т.Эрдэнэ, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар нээж үг хэлэв. Хуралд доктор, профессор М.Ганболд, Ц.Гантулга нар мэндчилгээ илгээснийг танилцууллаа. Залуу…

Дэлгэрэнгүй

“ОЙРАД ТҮМЭН” БАРУУН МОНГОЛЫН ЯЗГУУР УРЛАГИЙН ИХ НААДАМ

  Түүхэн замнал “Онцын тасархай” ХХК-ны “Оршин Тогтнохуй” (“О.Т” tour camp) жуулчны бааз Увс аймгийн Түргэн сумын нутаг Хиргэнэ хэмээх газарт “Ойрад Түмэн” баруун монголын язгуур урлагийн их наадам, хүүхдийн бэсрэг наадмыг 2005 оноос хойш өнөөг хүртэл жил бүрийн 8-р сарын 4-нд  уламжлал зохион байгуулж иржээ. Анх “Хүүхдийн мини наадам” нэртэйгээр зохион байгуулж тухайн орон…

Дэлгэрэнгүй

ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ХУЯГ, ДУУЛГА ЦОНЖИН БОЛДОГТ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг дахин байгуулах зорилготой байсан Ойрадын их хаан Галдан Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар буюу Хотогчин хунтайжийн зургадугаар хөвүүн болон мэндэлжээ. Тавдугаар Далай лам, Ванчин Богдын дэргэд сууж ном эрдэмд суралцсан тэрбээр ахыгаа алагдсаны дараа эх нутагтаа ирж хан суудалд заларсан түүхтэй. Түшээт хан Чахундоржийн далд явуул гаар Халхын Өндөр гэгээн Зана…

Дэлгэрэнгүй

“ХОТГОЙД” НЭРИЙН УЧИР ХАМААДАЛ

Б.БАТХИШИГ-МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулийн ТАЖ-III ангийн оюутан. Удирдагч багш: МУБИС-ийн МТТэнхмийн багш, докторант А.Алтанбагана   Монгол Улсын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг Халхажсан ойрадууд нь Хойд буюу Хотгойдууд болно. “Хойдын уг эх нь (Хотгойд) Явган мэргэний үр, Хойдын Хутуга бэхийн хүү Иналчид Чингис хаан охин Цэцэйхэнийг өгсөн. Иналчийн ах төрөлчид…

Дэлгэрэнгүй

Захчин малгайны тухай

 Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд халбан, мандаа, туг оройтой, халиутай, тунлай мэтийн олон төрлийн малгай өмсөнө. Эдгээрээс түгээмэл өмсдөг нь “Халбан” малгай юм. Халбан малгай нь хавчиг хэлбэртэй, улаан өнгөтэй, 32 ширээс, хөх өнгийн мандаа бүхий оройтой, жижиг сүмбэтэй, хоёр тал хацрыг нь булга, халиу, минж, хар хилэнгээр үсэлж ирмэгээр нь халиуны үс хаддаг байжээ. Тийм ч…

Дэлгэрэнгүй

ХОВОГСАЙРЫН ТОРГУУД ХУРИМЫН ЁСОН ДАХЬ “НУУВЧ”-ИЙН ТУХАЙ

Г.БАДАМЦЭЦЭГ /БНХАУ-ын Өвөр монголын Их сургуулийн Монгол судлалын сургуулийн оюутан/   Нэг.Нуувчийн ёсон Торгууд хуримын ёсонд хүүхэн мордохын өмнө орой хүүгийн талаас нуувчийн ахлагчтай тав буюу долоон хүн оройн 8-11 цагийн барагт хүүхний гэрт очиж хүүхний аав, ээж, садан төрөлтэй золгон нуувчийн ёсыг гүйцэтгэдэг. Энэхүү ёсонд голдуу гурван талын агуулга багтана. Нэг. Хүүгийн талаас хуримын…

Дэлгэрэнгүй

АЛТАЙГААС ТЭНГЭР УУЛЫН ӨМНӨД БЭЛ ХҮРТЭЛ(Аян замын тэмдэглэл-1)

Шинжааны Ойрад судлалын нийгэмлэг Монгол улсын Тод номын гэрэл төвийн хамтарсан хээрийн эрдэм шинжилгээний ажил 2013.06.13-06.24 хүртэл Шинжааны нутагт явагдав. Судалгааны гол зорилго нь “Монгол улсын судлаачид Шинжааны ойрадуудын аж ахуй соёл, түүх соёлын дурсгалтай танилцаж, шинжилгээ судалгааны ажил хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох”-д оршиж байв. Улаанбаатар хотоос 4, Увс аймгаас 2, Ховд…

Дэлгэрэнгүй
paggPage 1 of 212