Үүрэг, Увс нуур орсон аялалын тэмдэглэл. /Х.Ариунболд/

Үүрэг, Увс нуур орсон аялалын тэмдэглэл. /Х.Ариунболд/

3

Өнгөрсөн жил Увс аймагт аялал хийсэн Х.Ариунболд багшийн өөрийнхөө блогонд оруулсан аян замын тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна. Дашрам дурдахад аялал жуулчлалд сонирхолтой хүмүүс http://monreve2008.blog.banjig.net блог руу орж сонирхож болно.

 

2011.08.15

Адал явдлаар дүүрэн шөнийн дараа Ачит нуурын эрэгт нэгэн өглөө боллоо. Хөнгөхөн гэгч нь цайлж аваад цааш Үүрэг нуурыг зорин хөдөллөө.

Ачит нуурын эрэгт өглөө боллоо

GPS-ээ өгч явуулсан аяллыг анх санаачилсан Бямбаа, Бадмаа 2-тоо талархсанаа илэрхийлье.

Замдаа баруун аймгийн томоохон нүүрсний орд болох Хотгорын уурхайн /Баян-Өлгий, Ховдынхны гол хэрэглээний нүүрс/ бичил тосгоноор дайрч цааш Хархираа Түргэний уулсын Хархираан уулсыг давах ДТД 2600 орчим метр өндөр Байрамын даваагаар давлаа.

Нүүрсний уурхайн тосгоны дэлгүүр

 

 

Нүүрсний уурхайн захиргааны байр

Тус давааг давахаас өмнө наана зунших аяллынхаа сүүлийн Казак айлаар орлоо. Эндээс цааш зүүн, хойд чиглэлд Увс аймгийн нутагт казак айл байхгүй гэнэ.

Айлын эзэн хадландаа явсан бололтой хэдэн жаахан хүүхэдтэй эгч байлаа. Бид тэднийд цай ууж аваад даваагаа өгсөхөөр явлаа.

Энэ аяллын хамгийн сүүлийн казак айл

Сүрлэг том эвэртэй сарлагуудтай

Айлын үнэнч нохой

Эгдүүтэй жаалууд

Энэ дугуйтай мөн ч олон ажил амжуулсан бололтой

Ихэр авдар. Маш сайхан хийцтэй авдар байна лээ

Хуучин үед зам нь их чулуурхаг их хэцүү даваа байсан бол өдгөө засаж янзлаад харьцангуй гайгүй болсон тул энэ чиглэлийн замаар жуулчид бишгүй холхидог болсон бололтой.

Даваа өөд дуугаан сурсаар өгслөө

Даваан дээрх энэ овоонд ирнэ

Онцын тасархай жуулчны бааз

Манайхан биеийн чилээгээн гаргангаа овоо тойрч алсыг харав

Уруудаад л Үүрэг нуур гэнэ

Явдал дунд Жупар жолооч маань казак дуу орчуулж бүсгүйчүүд орчуулснаар нь дуулна. Инээлдэн хөгжилдөж явсаар даваагаан даваад уруудлаа. Замдаа түрэгийн үеийн хүн чулуу, булш зэргийг сонирхоод Байрамын уулсаас эх авах жижиг голоос ундны усаан нөөцөлж аваад Үүрэг нуурынхаа зүүн урд эрэгт буудаллаа.

Үүрэг нуурын урд орших археологийн дурсгал

 

Бидний буудалласан газраас зүүн урд зүгт О.Т буюу “Онцын тасархай” жуулчны баазын гэрүүд модтой уулын хойд энгэрт ярайгаад харагдаж байлаа.

Үүрэг нуурт ирлээ

Цаана харагдах мөнх цаст уул бол Тувагийн нутагт орших Мөнгөн тайга уул

Нуурын зүүн эргийн уулын энгэрт хэдэн мянгаараа бэлчих айлын мал харагдана. Үнэхээр бас ажилсаг улс юмаа. Нэг хот айлын мал гэхэд л уулын энгэрийг бараг л дүүргэх шахам харагдаж байхыг бодоход.

За майхан саваа барьж базаагаад өдөржингөө нуурын эрэгт усанд орж, унтаж сайхан амарлаа. Нуурын эрэг болоод усанд орох боломж зэрэг нь жигтэйхэн сайхан бүрдсэн нуур байсан бөгөөд дахин дахин ороод байхаар хэн хүнд санагдуулсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Манайхны отог

Батаа

Сониуч тугал

Алтайн цаадах айлуудын өгсөн ааруул

Хэн бэ?

Жупар Үүрэг нуурын эрэгт

Батсайхан

“Атаман бүжиг

Усч, тусч залуу

Чөлөөт цагаараа

Хоол болох зуур машиндаа дуу сонсоно

Сониуч тугал нахин ирлээ гэж…

 

Нуурын эрэгт үхсэн шувуутай тааралдав

Сайн гэгч нь шумбаж аваад үддийн хоолоон хийж идээд оройн нар нуурын мандалд уулсын цаагуур орохыг харж баясаж баахан зураг буулгав. За тэгээд бас болоогүй цаг байгаа хойно нуурын эргээр алхангаа хог түүлээ. Бага багаар энд тэндгүй хаясан хог нилээдгүй болсон бололтойдог. Бас түүгээд байвал гараад ирээд байлаа.

Ангир шувууны зураг авах гэж хэрэндээ ойртсон боловч энэнээс илүү чадсангүй

Нисээд явчихлаа

Увсыг зорин давхих машин

Үүрэг нууранд наран жаргалаа

Үүрэгийн зүүн талын уулс

Ингээд Үүрэг нуурын эрэгт хоноглов.

2011.08.16

Өглөө яаралгүй босож цайгаан уугаад нуурын хүйтэн усанд шуналтай гэгч нь хэд булхаад дахин эргийнхээ хогийг бултаараа түүгээд 2 том уут дүүрэн хогоон ачаалаад Увс аймгийн төв Улаангом хотыг зорьлоо. Нэгэн давааг даваад цааш Улаан давааг давахаар өгсж явахдаа Хархираа Түргэний мөнх цаст уулсын оргилуудыг холоос харж зураг буулган улмаар даваан дээрээ гарч ирлээ. Баруун талаасаа аажим өгсүүр хэрнээ Улаангом тал руугаа эгч хажуу налуутай юм.

Хархираа, Түргэний уулс

Зина зураг буулгаж байгаа нь

Овоон дээр хэд хэдэн мэдээллийн самбар байх агаад бишгүй хог хаягдал ч байсныг нуух юун. Овоон дээр очсон хүн бүр ганц шил архи задалдаг, идэж уудаг, хадаг яндар, за тэгээд ашиглахаа больсон гэсэн шиг таягаан хүртэл тавьдаг мухар сүсэгийн бодит үр дүнг эндээс ч харж болно.

 

Улаан давааны даваа

Давааны дэргэдэх жалганд орших хог

Даваан дээрээс зүүн зүгт тэнгэрийн хаяатай нийлэн харагдах манай орны хамгийн том талбайтай Увс нуур цэлийн харагдах нь тэр.

Давааг даван цааш уруудахад яагаад ингэж Улаан даваа гэж нэрлэсний учрыг асуултгүй ойлгоно. Учир нь давааны зүүн талын хөндийн өнгөн хөрс тэр чигээрээ улаан шороон хөрстэй тул ийн өгсөн болно.

Биднийг уруудаж байхад урд мал туусан хүмүүс харагдана. Замаар уруудах малын хөлийн тоос жигтэйхэн сайхан дүрс бий болгоно.

Улаан даваа уруудлаа

уруудсаар….

Ийн уруудсаар төд удалгүй Улаангом хотод ирлээ. Аймгийн төвийн гудамж талбайн тохижолт тун дажгүй санагдав. Мөн хаа сайгү UFC-ийн нэрийн барааны дэлгүүр байх нь аргагүй чацарганы /”Шингэн шар алт” ч хэмээдэг. Учир нь хүний биед амин дэмтэй асар олон витамин агуулсан байх бөгөөд биеийн цацраг идэвхит хорыг маш хурдан гадагшлуудаг гайхамшигт ид шидтэй./ эх орон гэлтэй. /дэлхийн байгалийн зэрлэг чацарганы 80 гаран хувь нь Монголд ургадаг/ Аймгийн төв талбайн зүүн талд зогсон холбогдох хүмүүстэйгээн ярьж аваад Батаа маань сургалт руугаа явав. Бид ч өдрийн хоолоо “Улаан сарнай” гэх багавтар ресторанд идээд захаар нь орж багавтар панз үсэргээд Увс нуурын зүг мордлоо.

аймгийн төвд

Аймгийн захиргааны байр

Аялагчид

Аймгийн төвөөс зүүн урагш замаар явсаар нэгэн нам уулыг ороон аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгт хогоон хаяад цааш нуур руугаа жирийлээ. Хэсэг явж байгаад нууранд цутгах жижиг голыг гатлан ундны усаан базааж аваад ТХГН руу нэвтрэх постонд ирэв.

Увс нуурын ай сав Дэлхийн өвд бүртгэгдсэн

 

 

Энэ байранд орших шувууны үүр

Ажлаан аваад удаагүй гэсээр нэг ах угтлаа. Зөвшөөрлөөн авч постны байр орж увс нуурын ай савын талаарх мэдээллийг бүрэн олгохоор жижигхэн боловч үзэх юмтай байрыг нь сонирхоод нуурын эргийн зүг явлаа. Нуурын эрэгт ирэхэд энд тэндгүй амрагчид майхан сав барьсан, машин унаатай дотоодынхон бишгүй олон. За тэгээд анх очсон бидний хувьд гайгүй буудаллачих газар олчих санаатай нуурын эргээр хэдэнтэй явсан боловч буухын аргагүй хөрс, үнэртэй тул буцахаар шийдлээ.

Увс нуурын эрэг

нуурын эргийн ургамал

 

Нуурын эрэгт

Нуурын эрэгт хэдэн зураг буулгаж аваад орой болохоос өмнө аймгийн төв орж хонох газраан шийдэхээр яаравчлан хөдлөв.

нуурын эргийн жорлон

Ийм хог үлдээгээд явчихдаг ухамсартай хүмүүс байсаар..

Амрагчид

Нуурын усанд орсон хог. MCS-ийнхэн бас урилга гаргамаар..

Эргэн аймгийн төвд ирээд Батаагаан аваад аймгийн баруунтай орших уулсын аманд байрлах хуучны одоо хэр нь ажилладаг байгаль сайхантай “Хархираа” амралтын газрыг чиглэв. Аймгийн төвд халуун устай зочид буудал байхгүй гэж хүнээс сонслоо. Нилээдгүй явсаар амралтын газраан ирлээ. Байрлах байраан тохироод уулын энгэрт ойд байрлах их 5 ханатын хэмжээтэй шавар гэрт буудаллахаар боллоо. Хоол цайгаан хийгээд гадаа сагсны талбайд очиж зарим маань жаал тоглов.

Хархираа амралт

 

Маргааш өглөө эртлэн босож Улаангомын нисэх буудал явах тул эрхтэн унтаж амарцгаалаа. 21 цагийн алдад хэвтэцгээлээ. 5 ортой тул Жупар бид 2 газраар зулав. Ядарсан хүмүүс дороо унтах нь тэр. Зүүрмэглээд унтаж байхад гэр дотор амьтан яваад байгаа бололтой хөлийн чимээ дуугарч байнаа. Жаал хэвтээд сонсоод байлаа. Оготно бололтой хэд хөлөө газар дэвсэж үзлээ. Бүр сүүлдээ хөнжил дээгүүр, нуруу дагаад гүйж байх юм. Олго харайн босож гэрлээн асаахад 2-3 том жижиг нийлсэн оготно, харх бололтой зуухны доод шалны нүх руу алга болох нь тэр.

Жупар бид 2 ч гадаа гарч машиндаа унтахаар явлаа. Төд удалгүй манайхан ч ар араасаа майхан, ачаагаан барьсаар гарч ирлээ. Ийн шөнө дунд гадаа майхнаа барьж майхнууддаа хоноглов. Аяллын хамгийн сүүлийн шөнө ийн адал явдлаар дүүрэн Увсын “Хархираа” амралтын харх, оготнуудад дээрэлхүүлсэн бөлгөө.

Аяллын сүүлчийн өдөр буюу 2011.08.17

Өглөө эрт босоод явахаар бэлдэв. Нэг дугуй хагарсан бололтой хий нь юу ч үгүй гарсан байлаа. Запас дугуй ч гэсэн хагархай гэнэ. За ингээд халамцуухан алхах жийптэй ахаас сураглатал байгаа ч юм шиг үгүй ч юм шиг юм ярьсаар арайхийн насосыг нь гуйн аваад хийлж үзлээ. Санасныг бодоход гайгүй шүү. Аймгийн төв орчих шинжтэй. Амралтын газрын өвгөнд болсон явдлыг хэлэхэд бид ч хулгануудаа бардаггүй юм. Мөнгийг буцаах аргагүй гэдэг байгаа. Ийм сайхан газрын амралтын газрыг хувьд шилжүүлээд сэргээн засмаар юм. Тэгээд хонуулах болхоороо дуртай хүлээж аваад дараа нь хулганаараа хөөж гаргачихаад ийм үг хэлж суудаг амралтын газрын хурган дарга байх ч гэж. Увсынхаан нэг юм бодмоор юм.

Ийн бид “Дэглий цагаан” нэртэй Увсын будаг нь ханхалсан шинэхэн нисэх буудалд ирж Жупар, Батаа, Төмөр 3 аймгийн төв орж дугуйгаан янзлуулахаар мордлоо. Бид хамгийн түрүүнд очин 12 цагийн нислэгээн хүлээж ачаагаан тэнцүүлж аваад илүү гарсан зарим том ачаагаа газраар явуулахаар Жупарт үлдээлээ.

Дэглий Цагаан нисэх буудал

Буудал дотор

Ингээд жолоочтойгоон эргэн уулзахын ерөөл тавин онгоцондоо суугаад аяллаа өндөрлөв. Ховдод түр буудаллаад Улаанбаатар хот руу нислээ.

 

 

Английн алдартай адал явдлын аяллаар дагнасан том тур оператор

Ачаагаан өгчихөөд гадаа нь…

Жупартайгаа зургаан авхууллаа

Шалганаар ороод байгаа нь

 

Бидний ачаа очлоо

Онгоц руугаа

Танил залуу Төвшөө

 

манай нислэгийн багийнхан

Мөнх цаст Алтайн уулсын тэргүүн өөд өгсөж, мөнх цасанд хоноглон, уулчдын багаж хэрэгслийг өөрсдөөн хэрэглэж, Алтайн уулсыг явганаар даван, сүү шиг урсах ширүүн урсгалт голыг гатлан, хэдэн арван хүч ихт хүрхрээг үзэн, гайхамшигт хосгүй нууруудад шумбан, нутгийн зон олны ахуй амьдрал, зочломтгой зан зэргийг мэдрэхийн дээр хэдэн сайхан хүмүүстэй танилцан цаашид найз нөхөд болох, өөрсдийгөө танин мэдсэн ТАВАН МЭДРЭХҮЙГЭЭРЭЭ МЭДЭРСЭН ГАЙХАМШИГТ АЯЛАЛ байлаа.

Таамаг төдийхнөөр төсөөлж байсан зүйлсээн ийн үзсэндээ өнөө хэр нь мартамгүй амттай. Монгол жуулчин хөтөлбөрийн хүрээнд өөрсдөөн эхлээд жуулчилж дараа дараачийн жуулчдыг урин дуудах зорилгоор бичсэн энэ тэмдэглэл маань өндөрлөж байна. Удалгүй та бүхэндээ тус аяллын видео нэвтрүүлэгийг барих болно.

Монгол жуулчдыг Алтайн хязгаар нутагт амжилттай жуулчлахад тусалсан С.Алдархишиг захиралтай “Монголия Экспедишн энд турс” компанийн хамт олонд, уулын хөтөч МУГТ, ОУХМ, Эвэрестэд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа эгчдээ, зорьсон газарт саадгүй хүргэн өгсөн хөгжилтэй таван тивийн хэлтэй Жупар жолоочдоо, аяллын туршид тусалж зочломтгой зангаараа угтаж байсан Тува, Казак айлууддаа багийн гишүүдийн өмнөөс таларсанаа илэрхийлж БАЯРЛАЛАА хэмээн хэлэх байна.

Мөн түүнчлэн Батааг ивээн тэтгэн явуулсан “Монгол Даатгал” компани, миний зардалд нэмэрлэсэн “Энх-Нэүрит” компанийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

Эх сурвалж: http://monreve2008.blog.banjig.net