ХАМБА ЛАМ Х.ГААДАН (1923-2007)
Х.Гаадан нь 1923 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт мэндэлжээ. 1930 онд Төгсбуянтын хүрээнд шавилан сууж, Санрав ловонгоор уншлага заалгажээ. 1950-иад оны сүүлээр МУИС-д суралцаж, төвд хэлний анги төгсөөд сургуульдаа багшилж байсан байна. МУИС-д төвд хэлний багш байхдаа Энэтхэгийн яруу найргийн онол, зохист аялгууг судлан, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1981 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар өргөмжлөгджээ. Гандантэгчэнлин хийдийн хамба лам байхдаа Энэтхэгийн Сарнатын Санскрит, Төвд хэлний их сургуулийн хүндэт доктор болжээ. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламын албыг 10 жил хашиж байгаад 2007 онд таалал төгсчээ.
