“Оюунлаг залуус” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Зохион байгуулагч: Ховд их сургууль, Ховд аймгийн Нутгийн зөвлөл, Ховд аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв
Хугацаа: 2012.04.10-ны өдрийн 14.00 цагт
Явагдах газар: Улаанбаатар хот. МУИС-ийн дугуй танхимд
Зорилго: Оюутан залуусыг судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулах, мэдлэг чадварыг хөгжүүлэх, нутгийн хөгжил, дэвшилд идэвхтэй оролцогч байх сэдэл, тэмүүллийг төрүүлэх, төлөвшүүлэх, тэдний улс орны хөгжлийн төлөөх санаа бодлыг сонсох, санаачлагыг дэмжих
Оролцогчид: Монгол улсын их дээд сургуулийн оюутан залуус
Сэдвийн хамрах хүрээ:
Алслагдсан бүс нутгийн иргэдийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь:
- Шинжлэх ухаан, технологи
- Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх асуудал
- Дэд бүтцийн хөгжил
- Нийгмийн халамжийн асуудал
- Байгаль, экологийн асуудал
- Хөдөө аж, ахуй
- Боловсрол
- Эрүүл мэнд
-Хүний хөгжил
Шалгаруулалт:
1-р шат. Хурлын сэдвийн хүрээнд ирүүлсэн илтгэлүүдээс нийт 20 оюутны илтгэлийг шалгаруулна.
2-р шат. 1-р шатнаас шалгарсан илтгэлээ оюутан өөрийн биеэр II-р шатанд хэлэлцүүлнэ. Хурлын II-р шатны үйл ажиллагаа УБ хотод 2012-04.10–ны Мягмар гарагт МУИС-ийн дугуй танхимд болно.
Илтгэлийг хүлээн авах:
- Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар Power point (presentation) байдлаар 2012 оны 04-р сарын 06-ний өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. /Материал хүлээн авахдаа цээж зураг, товч анкет бөглүүлэх болно/
- Илтгэлийг хүлээн авах газар: Улаанбаатар хот. Бизнес хөгжлийн төв 404 тоот (Хуучнаар өндөр шилэн банк). Ховд аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв. Хөгжил манлайлал клуб.
- Илтгэлийг хүлээн авах электрон хаяг: [email protected]
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Судалгаа нь шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
- Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
- Тооцооллыг орчин үеийн математик арга, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байж болно
-Судалгааны практик ач холбогдлыг тодорхой харуулсан байна.
Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
1. Илтгэл нь A4 хэмжээтэй 6-10 хуудсанд багтсан байх бөгөөд хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайд бичигдэнэ.
2. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж “Times New Roman” – фонд дээр 12 pt vсгийн фондоор мөр хоорондын зай 1.0 байхаар бичнэ.
3. Илтгэл нь нүүр хуудас, илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, үндсэн бүлэг, дүгнэлт, ашигласан номын жагсаалт /ном зүй/ гэсэн бүрдэл хэсэгтэй байна.
4. Нүүр хуудсанд оюутны овог нэр, мэргэжил, курс, сэдэв, удирдсан багшийн овог нэр, зэрэг, цолыг бичнэ.
Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл
- Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
- Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
- Ашигласан, судалсан материал
- Гаргасан дүгнэлт бодитой эсэх
- Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагыг хангасан байдал
- Илтгэх ур чадвар
Шагнал:
1-р байр 200,000-1 илтгэгч
2-р байр 150,000-2 илтгэгч
3-р байр 100,000 -3 илтгэгч
Тусгай байр 70,000-4 илтгэгч
Шагналт байр 10,000-10 илтгэгч
Дэлгэрэнгүй мэдээллийг
Холбоо барих утас: 99434332, 98644069, 88994388, 99438329, 99106789, 88154222
Хурлыг зохион байгуулах комисс