Тувачууд 2 сарын 22-нд цагаан сараа тэмдэглэнэ

Тувачууд 2 сарын 22-нд цагаан сараа тэмдэглэнэ

 

2 сарын 22-нд Тувагийн ард түмэн цагаан сарын баяраа тэмдэглэх юм. Тувачууд цагаан сарын баярыг “Шагаа” гэж нэрлэдэг байна.

Тувагийн бүгд найрамдах улсын Үндсэн Хуулинд зааснаар “Шагаа” баярын үеэр амардаг. 2 сарын 23-нд ОХУ болон Тувад цэргийн баяр болно. Иймд мөн амралтын өдөр үргэлжилнэ. 2 сарын 26-нд ням гаригийн амралтын өдрийг 2 сарын 24-нд шилжүүлжээ. Ингэснээр энэ жил Тувагийн ард түмэн 3 өдөр дарааллан амрах юм. Харин 2 сарын 26-нд ням гаригт ажлын өдөр гэж тооцох юм байна. Энэ шийдвэрийг Тувагийн Дээд Хуралын гишүүд гаргажээ. Дорно дахины орнуудад 2012 онд луу жил гарч байна.и Ялангуяа, БНХАУ-д лууг ихэд хүндэтгэн дээдэлдэг. Луу жил төрж байгаа хүн амандаа мөнгөн халбага зууж энэ орчлонд ирдэг гэж эртний домогт өгүүлдэг ажээ. Луу бол эрэлхэг зоригтой, үргэлж ялагч байхыг хүсдэг үлгэрийн амьтан билээ. Хятадын төдийгүй төв азийн зарим орнуудад ч луутай холбоотой үлгэр домог цөөнгүй бий. Мөн төв азийн нутаг, Тувагаас луу дүрсэлсэн эртний хадны сүг зураг олж байжээ.

 

www.internews.mn