Archives for January, 2012

“Хеннинг Хаслундтай би Шинжааны хилийн Чугачок хэмээх жижигхэн хотод уулзсан билээ. Монголоор чөлөөтэй ярьдаг, Монгол орны талаар өргөн мэдлэгтэй тийм хүнтэй учирна гэдэг тун ховор завшаан юм. Ерөөс монгол хүн болчихсон түүнд юуг ч тайлбарлах шаардлагаг үй байлаа. Амьдралын хэв маяг маань бусдаас өвөрмөц болоод ч тэр үү, алс буйд газарт нутагладаг болоод ч тэр…
Дэлгэрэнгүй
“Эртний сурвалжит Хойдууд хаана байна” Д.Баярсайхан /МУИС-ийн Улаанбаатарын сургууль/ Түлхүүр үг: Хойд, Ойрад, Их мянган, Цагаан туг, Алаг гулз, Өл түмэн, Мянгад. Хураангуй: Энэхүү өгүүлэлээс Ойрадын язгуурын аймгуудын нэгэн болох Хойд аймгийн түүхэн ирэлтийн хураангуй, түүний бүтэц бүрэлдэхүүн, өнөөгийн тархацын талаар өгүүлэх болно. Дөрвөн Ойрадын түүхнээ балрашгүй ул мөрөө үлдээж, тэргүүлэх их аймаг…
Дэлгэрэнгүй
Увс аймгийн Сагил сумын төвөөс зүүн хойш Хандгайтын гол руу баруун талаас орж ирсэн уулын жижиг хөндийг Бургастайн хөндий гэнэ. Эл хөндийд Хандгайтын хилийн харуулаас баруунтай 5 км-т улаан шаргал өнгийн боржин чулуунаас тогтсон хадан цохионоо эртний цоолбор нэлээд зураг бий. Бургастайн хөндийн энэхүү зурагт хадыг бас Ганц Харгайтын бичигт хад ч гэж нэрлэдэг. Эндэх…
Дэлгэрэнгүй
Ойрадын түүхэн сэдэвт анхны тайзны уран бүтээл болох “Домогт Ану хатан” жүжиг дахин тайзнаа Улсын Драмын Эрдмийн Театрт 2-р сарын 1-5 өдрүүдэд тоглоно. Ерөнхий зохион байгуулагч: түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв Ану хатан бол 1696 онд одоогийн Улаанбаатар хотоос 45км зайтай Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Oйрадын Хаан Галдан Бошгот, манжийн…
Дэлгэрэнгүй
Боомын бэлчирт гол гол бух шуудуунд ус хувиарлахад тал талын тариачин хүмүүс нойтон бураа /бургас/ тэвэр тэврээр хадаж цувуулж давхарлан тавиад тэр дунд хад эгнүүлэн өрж жижиг хайрга чулуугаар чигжиж нөгөө нойтон бургасаар сүлжиж, хад чулуугаа нойтон бураагаар ороон асар том чулуун ороомог хийж, идэр залуу тавь жаран хөл гар сайтай эрчүүд дамнан мөрлөөд мөнх…
Дэлгэрэнгүй
2 сарын 22-нд Тувагийн ард түмэн цагаан сарын баяраа тэмдэглэх юм. Тувачууд цагаан сарын баярыг “Шагаа” гэж нэрлэдэг байна. Тувагийн бүгд найрамдах улсын Үндсэн Хуулинд зааснаар “Шагаа” баярын үеэр амардаг. 2 сарын 23-нд ОХУ болон Тувад цэргийн баяр болно. Иймд мөн амралтын өдөр үргэлжилнэ. 2 сарын 26-нд ням гаригийн амралтын өдрийг 2 сарын 24-нд…
Дэлгэрэнгүй
Нэлээд хэдэн жилийн өмнө Ананд хэмээх жаахан хүү Б.Лхагвасүрэнгий “Цэцгэн эрих” хэмээх шүлгийг уран уншиж, зарим хүмүүс уярсандаа уйлж байсан билээ. Үүний нэгэн адил О.Мөнх-Од гэх энэ хүү зохиолч Д.Жаргалсайханы “Тэрэгчин хүү” хэмээх найраглалыг тун ч чадварлаг сайхан уншиж олон нийтийн хүртээл болгожээ. Та бүхэн сонсоод сэтгэгдэлээ үлдээнэ үү?
Дэлгэрэнгүй
“Хайлж байгаа Дээд Монгол” Үргэлжлэл-2 Ингээд л нөгөө олон асуудлууд өрнөнө. Энд ирсэн монгол хүн цөөхөн байдаг шиг Дээд монголоос Монгол улсад очиж үзсэн хүний тоо хуруу дарам цөөн байдаг. Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ. Хамгийн түрүүнд хүмүүс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан…
Дэлгэрэнгүй
МУИС-ийн багш, доктор Дуламын Бум-Очир 4 жилийн өмнө Дээд монгол буюу Хөхнуурийн монголчуудын дунд урт хугацааны судалгааны ажил хийжээ. Түүний бичсэн өгүүллийг уншигчдын хүсэлтээр толилуулж байна. Д.Бум-Очир “Хайлж байгаа Дээд монгол!” //ТҮҮХ. V.МУИС-ийн НШУС-ийн ЭШ-ний бичиг. УБ., 2006. Тал 222-236-ээс хэсэгчлэн авав. … Бидний нүдэнд ийм л нэг хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань…
Дэлгэрэнгүй