“ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI ХУРЛЫН УДИРДАМЖ

“ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI ХУРЛЫН УДИРДАМЖ

 

ЗОРИЛГО: Монгол угсаатны нэгэн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох Ойрад монголын түүхийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулахад энэхүү хурлын зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ: Уг хуралд Монгол улсын Их, Дээд сургуулийн оюутан залуус болон ОХУ-ын Халимагийн УИС, Тувагийн УИС, БНХАУ-ын Өвөрмонголын ИС, Ганьсугийн Баруун Хойдын ИС, Хөхнуурын Үндэстэний ИС, Шинжааны ИС, Шинжааны БИС-ийн оюутнууд оролцоно.

СЭДВИЙН АГУУЛГА
- Ойрадын түүхийн асуудал
- Ойрадын угсаатны зүй
- Ойрадын зан заншил, шашин соёл
- Ойрадын хэл, бичиг үсэг, утга зохиол

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Хуралд оролцогч итгэлээ дараах шаардлагын дагуу боловсруулвал зохино.
Илтгэл нь эрдэм шинжилгээний илтгэлийн шаардлагыг хангасан байх
Шинэ санал санаачлагыг дэвшүүлсэн байх
Илтгэлийг 5 хүртэл хуудсанд багтааж цаасаар болон file хэлбэрээр зохион байгуулагчдад ирүүлсэн байх
Илтгэлийг Times New Roman фонтоор 12 шрифтээр бичнэ.
Илтгэл нь зөв бичих дүрэм болон найруулага зүйн алдаагүй байвал зохино.
Илтгэл ирүүлэгч нь өөрийн нэр, овог, ургийн овог, сургууль, анги, E-mail хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

ШАЛГАРУУЛАЛТ
Хуралд оролцох хүсэлтэй оюутнууд илтгэлээ 2014 оны V сарын 05-ны дотор доорх хаягаар холбогдож өгнө үү.
Илтгэл шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шат нь
2014 оны V сарын 06-07-ыг хүртэл явагдана.
Эхний шатнаас шалгарсан оюутны илтгэл II шатанд оролцох ба ийнхүү шалгарсан оюутанд тухайн үед нь холбогдож мэдэгдэнэ.
II шатанд 16 илтгэлийг шалгаруулж, III шатанд 8 илтгэлийг хэлэлцэнэ. II шатны үлдсэн 8 илтгэлд хэвлүүлэх эрх олгож, ном, дурсгалын зүйлсээр урамшуулна
Хаана хэзээ: Эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны V сарын 8 нд 17.00 цагаас МУБИС-ийн хичээлийн “Б” байрны 201 тоотод болно.
ШАГНАЛ: III шатанд шалгарсан 8 илтгэлийг хуралд хэлэлцэж шалгаруулна.
• 1-р байр: Нэг. Өргөмжлөл, алтан медаль, 80 000 төгрөг, дурсгалын зүйлс
• 2-р байр: Нэг. Өргөмжлөл, мөнгөн медаль, 50 000 төгрөг, дурсгалын зүйлс
• 3-р байр: Нэг. Өргөмжлөл, хүрэл медаль, 30 000 төгрөг, дурсгалын зүйлс
• Тусгай байр: Хоёр. Өргөмжлөл, 20 000 төгрөг, дурсгалын зүйлс

Холбогдох E-mail: [email protected]; [email protected], [email protected]
Холбогдох утас: 95964146, 95342069, 89692031

Ерөнхий зохион байгуулагч: Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ
“Тод дөрвөлжин” Оюутан залуусын эрдэм шинжилгээний клуб
Мэдээллийн ивээн тэтгэгч: www.оirad.mn

Сэтгэгдэл үлдээх