ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ХУЯГ, ДУУЛГА ЦОНЖИН БОЛДОГТ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг дахин байгуулах зорилготой байсан Ойрадын их хаан Галдан Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар буюу Хотогчин хунтайжийн зургадугаар хөвүүн болон мэндэлжээ. Тавдугаар Далай лам, Ванчин Богдын дэргэд сууж ном эрдэмд суралцсан тэрбээр ахыгаа алагдсаны дараа эх нутагтаа ирж хан суудалд заларсан түүхтэй. Түшээт хан Чахундоржийн далд явуул гаар Халхын Өндөр гэгээн Зана базартай өстөн болсон нь Манж Чин улсад монголчуудыг монголоор нь даруулах боломж олгосон гэж түүхчид үздэг юм билээ. Эртний өст харь гүрэнд дагаар орсон Халхын ноёдтой хийсэн түүний тэмцэлд Манж Чин улс оролцож, Монгол руу цэргээ илгээсэн нь энэ улсын дарлалд монголчууд 200 жил орох эхлэл болсон гэдэг.
“Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох вий. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн айлдсан Галдан 1669 онд Манжийн хаан Энх-Амгалангийн 50 мянган цэрэгтэй Зуун модны хэмээн нэрлэдэг их тулаанд хүчин мөхөстөж, баруун зүг дутаасан аж. Их хааныг дурдахын учир түүний хуяг, дуулга саяхныг хүртэл хадгалагдаж байгаад алга болсныг сануулах гэсэн бөлгөө. Зуун модны тулаанд ялагд сан Галдан хаан баруун зүгт дутаан явахдаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт буудаллаж, энд нас нөгчсөн гэдэг яриа нутгийн ард олны дунд үе уламжлан иржээ. Зүүнгарын улсын хааны шарил энэ нутагт өнөө хүр тэл хадгалагдаж байгаа гэ дэг. Нэгэн цагт Манж Чин гүр нийг чичрүүлж асан хааны шарилыг судалж тогтоовол түүхийн үнэт дурсгал болох буй заа. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт “Амттай” хэмээх амттай сайхан давстай нуур бий. “Нуурын орчимд буудалласан хааны үзмэрч цэрэг “Хөгшин ат хөрвөөж, хөгшин хүн хэвтэж баймаар сайхан нутаг байна” гэж хэлсэн тухай нутгийн олон өнөө хүртэл ярьж ирснийг” тус сумын сургуулийн захирлаар олон жил ажилласан ахмад багш, нутаг олондоо нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч Т.Пүрэв “Дэндүү сайхан нутаг минь” номондоо тэмдэглэжээ.
Энэ нуурын эрэгт алжааж ядарсан цэргүүдээ амрааж, нутгийн ан амьтан агнаж, эмийн ургамлаар нь шархдаж ядарсан цэргүүд нь биеэ тэнхрүүлсэн ч их хаан удалгүй насан өөд болсон байна. Цэргүүд нь хаанаа Амттай нуурын урдхан талд, Баян салааны ам хэмээх газарт нутаглуулж, тухайн үеийн заншил ёсоор том хиргисүүр босгон тэнд оршуулсан гэдэг. Хааныхаа хиргэсүүрийг нас барсан дайчин эрсээр нь “мануулан” 10 багахан хиргисүүр тойруулан босгож хуяг, дуулга зэргийг нь Сутай хайрханы их овоонд залсан түүхтэй.
Т.Пүрэв захирлын өгүүлснээр “1950-1960-аад оны үед малыг хашаажуулах хөдөлг өөн өрнөж, Бүс-Уул багийн Баян амны хиргисүүрүүдийг буулган малын хашаа барьжээ. Нутгийнхандаа Жууж Гун гаа хэ мээн нэрлэгд дэг нэгэн ха шир өвгөн хиргис үүрүүдийг буул гаж байхтай таараад “Дунд байгаа том хиргисүүрийг битгий хөндөөрэй. Цэргийн алдарт жанжин Галдан бошигтынх юм гэнэ лээ” гэснээр хүмүүс түүний үгэнд орж, том хиргисүүрийг үлдээсэн нь одоо хүртэл хэвээрээ байгаа” гэнэ. Нутгийн олон энэ хиргисүүр, Сутай хайрхны их овоонд залсан Галдан хааны хуяг, дуулгыг хамгаалсаар иржээ. Галдан хааны нутгийн хүмүүс хатуу цагт нууцаар ирж, Жууж Гунгаа хэмээх тэр өвгөнөөр хиргисүүрийг нь заалган ёс үйлддэг байсан аж. Их хайрхны овоонд Галдан хаан хуяг, дуулгаа залсан тухай өөр яриа ч байдаг юм билээ. Зуун модны тулаанд Манжийн цэрэгт цохиулсан хаан дээрх нутагт ирж, цэргээ амраангаа хайрхны оройд гарч их овоо босгуулан “Халх, Ойрадын өш хонзон надаар дуу сах болтугай” хэмээгээд хуяг, дуулгаа залсан гэдэг. Энэ тухай баруун монголчуудын дунд ам дамжин ярьж ирсэн тухай шинжлэх ухааны доктор, зурхайч Л.Тэрбиш өгүүлэв. Энэ бүхнээс үзэхэд Галдан бошигтын хуяг, дуулга, нэжгээд сум Сутай хайрхны их овоонд хэдэн зуун жил хадгалагдаж ирсэн нь үнэн болов уу. 2003 оны нэгэн шөнө хайрханы их овоонд гэрэл гарсныг нутгийн хүмүүс харж, энэ тухай Засаг даргадаа дуулган өглөө эртлэн овоондоо гарчээ. Гэтэл хэн ч хөндөж зүрхэлдэггүй, олон зуун жил тахиж ирсэн овоог онгичиж орхисон, Галдан хааны хуяг, дуулга алга болсон байв гэнэ. Нутгийнхан гэмтнүүдийн мөрийг хөөсөөр Төгрөг сум орж, буруу гарт нуудыг саатуулж, хуяг, дуулгыг авчээ. Хааны хуяг, дуулгыг авахыг урьд нь хэд хэдэн удаа оролдож байсан аж. Гэсэн ч машин тэрэг нь унаж, авсан хүмүүс нь бэртэж гэмтэх, гэнэт татаж унах зэргээр нэг л таагүй зүйлтэй учирч, буцаан залж байсан гэх. Тэр ч бүү хэл хааны хуяг, дуулгыг зааж өгсөн нутгийн нэгэнд тун таагүй явдал тохиолджээ.
Энэ явдлаас хойш “Түүхийн энэ үнэт эд өлөг алдагдах юм байна” гээд хуяг, дуулгыг Тонхил сумын Засаг дарга Х.Пүрэв өрөөндөө гурван жил хэртэй хадгалж байгаад сумын сургуулийнхаа музейд шилжүүлсэн байна. Тоосго, чулуугаар барьсан тэр гэр ихэвчлэн цоожтой байдаг байсан аж. Гэтэл 2005 оны сүүлчээр, нэг өдөр тоононых нь шил хагарсан байсан тул орж үзвэл олон үзмэрээс нь Галдан бошигтын хуяг, дуулга алга болсон байж. Нутгийнхан түүнээс хойш хуяг, дуулгыг эрж сурсан ч ямар ч сураг гаргаагүй байна. Тухайн үед тус суманд гаднаас ирсэн хүн үгүй, Баян-Өлгий аймгийн хэдэн барилгачин л байжээ. Тэднийг шалгасан ч хааны хуяг, дуулгыг авсан гэх баримт олдоогүй гэдэг.
Алдагдсан хуяг, дуулга Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбор дахь Хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний музейд байж болзошгүй байгаа тухай мэдээлэл авч тийш зорилоо. Цогцолборын нэгдүгээр давхарт байх Монголын эзэнт гүрний үеийн музейд Галдан хааны алдагдсан дуулгатай тун төстэй дуулга байхыг үзэж, зургийг нь нууцаар авсан юм.
Энэ дуулга ямар учиртай, хаанаас олдсон, ямар түүхтэй болох талаар тайлбарлагч охиноос асуухад: -1600-гаад оны үеийн монгол цэргийн дуулга. Хүрлээр хийсэн, 2.5 кг жинтэй гэхээс өөрийг мэдэхгүй гэдгээ хэллээ. Төрийн тахилгат Сутай хайрхны их овооноос алдагдсан Галдан бошигтын хуяг, дуулга мөн эсэхийг эрдэмтэд, нутгийн мэдэх хүмүүс очиж үзэхэд илүүдэхгүй болов уу. Мөн бол сайн хэрэг. Алдагдсаных нь дараа хил давуулсан байх вий гэж нутгийнхан ихэд санаа зовж явдаг байсан юм. Цонжин болдогт хадгалаг даж буй дээрх хуяг, дуулга Галдан хааных мөн болох нь батлагдвал Монголын түүхт хүмүүний эд зүйлийг авч үлдсэн музейнхэнд талархаад баршгүй. Музейг зорих жуулчин, сонирхсон хүмүүсийн хөл ч тасрахгүй билээ.
Эх сурвалж: www.mongolnews.mn