“Ац Жиргал, Мангадар өрвөндөөд цугтаан көдөлмөрч хайхым” тэмдэглэл
- Одооноос сар гарамын өмнө би Халимагийн талаар нэг цухас дурдсан байгаа. Тэгэхдээ энэ талаар өөрт тохиолдсон зүйлийнхээ талаар бичнэ гээд хаясан байгаа. Миний явсан улсууд дундаас Франц үнэндээ л олон үндэстэн ирж
суурьшисан газар байлаа. Голдуу хуучин клончилж байсан Африк тивийн улсуудаас их хүмүүс байна. За цаашлах юм бол Энэтхэг, Хятад, Шри-Ланка, Виетнам, Хуучин Зөвлөлт Холбоот улсад багтаж байсан улсуудаас ингээд явуулаад
байвал би нэлээн урт жагсаалт бичэх юм байна. За үнэндээ цугуулга гэж хэлж болно л доо. Ийшээ харахад л харууд, цаахан талд нь Арабууд, эргэхэд Хятадууд гээд эсэн шидийн хэлээр ярсан хүмүүс байдаг. Дээр нь Парист
дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид гээд л хөл толгой нь мэдэгдэхгүй бөөн хүмүүс болно. Энд би санаанд оромгүй хүмүүстэйгээ таардаг. Франц надаас өмнө маш их цагаачид авсан гэдэг юм тэгэхэд л хийсэн ажил байх
л даа. Энд явж байгаад би Хазар хүмүүстэй их таарсан, Халимагчууд, Буриадууд гээд. Надтай таарсан Хазар хүмүүс дундаас харамсалтай нь Монголоор ярьчих хүн олдоогүй юм. Тэр дундаас нэг л залуу Толгой гэдгийг “Толхаа”,
гарын алгаа заагаад “Алган” гэж хэлж байсныг эс тооцвол шүү дээ. Нэг буриад залуутай би Испанид таарч байсан даан ч ойлголцоогүй. Харин би нэг Халимаг ахтай энд таараад маш сайн ойлголцож ярилцсан юм.
Энэ Халимаг ахыг Түмэн гэдэг байлаа. Би баруун аймгийн Урианхай хүн л дээ. Би хөдөө өссөн болохоор нутгын аялгаараа сайн ярьж чадна. Яагаад би сайн ойлголцсон гэхээр энэ хүн яг манай баруун зүгийн аялгаар их сайн
ярьж байлаа. Аргагүй л манай баруун зүгийн ястануудаас бүрдсэн Халимагчууд гэж. Түүх бүхнийг өгүүлнэ гэж үнэхээр үнэн гэдэгийг би тэгэхэд их мэдэрч байлаа. Бүүр миний мартагдах шахсан аялгуудыг маань хүртэл санаанд
оруулж байлаа. Энэ хүнтэй таарахаас бас хэд хоногийн өмнө “Коля” гээд бас нэг Халимаг ахтай таарч байсан ч тэр хүн Монголоороо ярьдаггүй байсан юм. Ичдэг юмуу эсвэл надтай ойлголцохгүй гэж боддог байсан
байх л даа. Яагаад гэвэл намайг тэр зүгийн яриатай гэж санаанд нь яаж орохов. Харин энэ Түмэн гээд ах их тун ч сэргэлэн нүүрэмгий айхтар хүн байсан юм. Яаж танилцсан юм болдоо гэж бодож байна уу? Нэг өдөр би автобус
хүлээгээд сууж байтал нэг Ази царайтай хүн миний хажуугаар өнгөрсөн юм.
- Би санаанд ч орсонгүй сууж байтал нөгөө хүн чинь намайг байн байн эргэж харж байснаа над дээр хүрж ирээд нэг цаас үзүүлээд энэ хаана байдаг вэ гэж Оросоор асуусан юм. Тэгэхээр би үгээ зөөж ядаад Оросоор салгануулсан
болж байсан чинь гэв гэнэт Монголоор ярих шиг боллоо. Намайг Монгол уу гэж асууж байгаа нь тэр байж. “Чи Монгол күн мөнүүч” гэж байна. Би гайхаад юу билээ гэж бодоод их гайхлаа. Мөн гэлээ. Тэгсэн манай
баруун зүгийн аялгаар ёстой нэг авж өглөө. Заримийг нь би бас сайн ойлгохгүй байсан юм. Үүнд миний мартсан аялгуу үгнүүд их байх талтай, бас их эртнээс салсан тэдний хэл ч бас жоохон өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.
Тэгэхдээ багацаатай яг л байсан юм. Харин Коля элдэв хангай үг байхгүй их дуу цөөтэй Халимаг л даа. Түмэн ах 50 настай Испанид 5 жил амьдраад нутагруугаа буцаж яваа нь энэ байсан юм. Парист ирээд нэлээн бүтэлгүйтсэн
л дээ. Эхлээд ирчихээд их сүрхий гараад л ажил олоод л бужигнуулаад өгөх юм болоод байдаг байсан юм. Сүүлдээ шалдаа буугаад нэлээд муужирч байгаад арай гэж Москва явсан юм. Ирчихээд шууд л надаас ажил олж хиймээр
байна гээд л. Тэр надаас “Ац Жиргал, Мангадар өрвөндөөд цугтаан көдөлмөрч хайхам” гээд л. Энэ нь “Хоюулаа маргааш өглөө эрт ажил хайя” гэсэн үг л дээ. Иймэрхүү маягаар бид хоёр ярилцана.
Тэр Жиргал гэдэг нь миний бүтэн нэрний ард талын Жаргал л даа. Энэ ах намайг Жиргал гэж дууддаг байсан юм. Нэг сонин юм нь энд надтай хамт байгаа найз Аагий маань халх болохоор ерөөсөө бид хоёрын яриаг ойлгодоггүй
байсан юм. Би энэ тэр чинь бас орчуулагч ч хийгээд байх шиг. хэхэ Би ч хамт явж нэлээн ажил хайсан ч Түмэн ахын санасан шиг тийм амар юм гэж юу байхав. Түмэн ахад Москва хүртэлх билет нь байсан ч бичиг баримт байхгүй
байсан юм. Түмэн ахад өөрийн Оросын пасспорт байх боловч аль хэдийн визийн хугацаа нь хэтэрчихсэн байсан юм. Эхлээд их ажил олоод мөнгө олоод авгайруугаа явуулаад дээр нь хармааны хэдэн цаас олоод л долоо хоногын
дараа буцах юм болоод байсан хүн сүүлдээ ганц ч цент олж чадахгүй шалдаа буугаад бараг Парист сар гарам 115 болон гадаа хоносоор арай гэж Колягаар дамжуулж дам дам хүнээс 60евро зээлж явсан юм. Энэ 60н евро нь Орос
элчингээс орж буцах цагаан хуудас авахдаа төлдөг мөнгө л дөө.
- Аагийтай сайн ойлголцохгүй болохоор надтай голдуу ярина. Өөрөө Аагийгийн яриаг бас ойлгохгүй байна харин чинийх болж байна гээд надтай их ярьдаг байсан юм. Сүүлдээ ч бараг халхаар ярьчих дөхсөн л дөө. Та хоёрын ярианд
жоохон дасах хэрэгтэй байна гэнэ. Монгол хүмүүсийн дунд 3 сар болчихвол чөлөөтэй халхаар ярьчих их сэргэлэн яриа хүн байсан юм. Нэг инээдтэй юм нь заримдаа бид 2 ч ойлголцохгүй зүйлүүд гарж ирнэ. Тэгээд ойлголцох
гэж их ядарна тэгэхээр нөгөөдөх чинь “Орсаар нь кэлчихийч” энэ нь Оросоор хэлчихээч гэж байгаам. хэхэ Тэгээд ойлголцож байх жишээтэй. Олон гэдгийг Далай, Ажил гэдгийг Хөдөлмөрч гэж яриад байгаа нь надад
сонин байсан л даа. За тэгээд төөрсөөр төрөлдөө гэдэг нь болж байгаа нь тэр юм байлгүй тэр цагаас хойш дөрвөн Монгол салахаа болилоо. Аагий, би, Түмэн, Коля гэсэн дөрвөн нөхөр хоолонд орсон ч хамт явдаг боллоо.
Оросууд биднийг харчихаад л толгой сэгсрээд л “Хаая Монгольский Мафия” гээд бид хэдийг цаашлуулаад л. Тэгэж байж байхдаа энэ хүн Аагий бид хоёрын Орос хэлийг нэлээн сайжруулж өгсөн юм. Эрх биш Монголоор
ярьдаг хүн тайлбарлахаар их сайн ойлгож байсан юм. Бас л буддын шашин шүтдэг Монголд хүнд байдаг л зүйлүүд энэ хоёрт бас байна. Хэдийгээр нэлээн дээр нүүгээд Оросын хараат болсон ч Монголоо тэгтэлээ ч гээчихээгүй
хүмүүс байсан нь миний хувьд их бахархууштай зүйл байсан юм. Коля бас надтай Монголоороо ярьдаг болсон юм. Тэгэхдээ Коля Түмэн ахыг бодвол муухан ярина. Монгол хүмүүс гэдгээрээ өөрсдөөрөө их л бахархдаг нь илт байсан
юм. Очоод л Оросуудад, бид Монголчууд Чингис хаан биднийг Европд үлдээсэн гээд л тун их бахархангуй ярицгаадаг юм билээ. Эндэхийн хэдэн Оросууд их гайхдаг юм. Буриадууд бас Монголуу гээд л асууна. Тийм ээ л гэнэ.
Түүх бүхнийг өгүүлнэ. За тэгээд ийм нэгэн хоёр ахтай танилцсан. Надтай хааяа Түмэн ах Москвагаас ярьдаг юм. Халимагт заавал бид хоёрыг ирээрэй гээд бүх хаяг утасаа надад үлдээгээд нэг сайхан тэврэлдэж аваад салсан
юм. Манайд ирвэл хүндээр хүлээж авна та хоёрт сайхан хөөрхөн 2 халимаг хүүхэн олж өгнө гээд л явсан даа. За ингээд хэзээ нэгэн цагт Халимаг ороод гэрт нь очвол сүйд л болох байхдаа зайлуул. Юмыг яаж мэдэхэв эр хүний
замын хүзүү урт гэдэг Халимагт оччихсон тууж явж яагаад болохгүй гэж!!
Эх сурвалж: Хасар.blogspot.com