“Тод дөрвөлжин” клубын хурал боллоо.
Ойрадын түүх соёл
мэдлэгийг өргөжүүлэх, эх орны түүхээрээ бахархах, зөв ойлгож ухамсарлахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, судалгааны аргазүйд суралцах, хувь хүний хөгжих бололцоог бий болгож өгөх зорилго бүхий “Тод дөрвөлжин”
клуб нь өнгөрсөн жилд хийсэн ажлуудын тайлан, алдаа дутагдлыг тунгаан ярилцаж, ойрын хугацаанд хийх ажлуудынхаа төлөвлөгөөг боловсруулав.
Энэхүү эрдэм шинжилгээний клубын үйл ажиллагааны мэдээ мэдээлэлийг цаг тухайд нь манай сайт мэдээлж байх болно.