Жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу “Зулын 25″ хэмээн тэмдэглэж заншсан. Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж (цагаан хоол идэх) зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Энэхүү үйлээс хойш байгал, ан амьтанг хөнөөж сүйтгэж болдоггүй бөгөөд энэ нь байгалиа хамгаалах нэгэн хэлбэр болж иржээ. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий. Зулын гол ороож буй үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни буюу “Ум ара ба за на ди”, “Ум ма ни бод мэ хум”, “Ум базар ваани хум пад” тарниуд болон өөрийн мэддэг тарни мэгзэм тэргүүтнээ уншиж байвал сайн.
