Хурын усанд чи галзуурч Хошууны буянд би галзуурч …

Хурын усанд чи галзуурч Хошууны буянд би галзуурч …

 

Манай нагац ах Буян гэдэг хүн нутаг нугадаа агсам, цэцэн цэлмэг үгтэй хүн байв. Нэгэн өдөр мориныхоо хар хурдаар давхиж явтал малгай нь хийсээд зам дээр хоцорчээ. “Хай унаж хоцорсон чи хувхайрахаас биш, би хувхайрахгүй шүү” гээд малгайдаа агсам тавиад буцаж авалгүй цааш давхижээ. Нэг удаа мань эр согтуу давхиж яваад шуудууны гүн усанд морьтойгоо унаад арай ядаж цаад эрэг дээр гарч гутлыхаа түрийгээр дүүрсэн усыг шуудуунд нь эргүүлж юүлээд:

“Хурын усанд чи галзуурч

Хошууны буянд /уусан архиа хэлж байна/ би галзуурч, май энэ шалбаагаа ав” гэж түрийгээр дүүрсэн усыг шуудуунд нь эргүүлж асгаад суусан гэдэг. Тэр зун Буян ахын нутагт хонинд “Цовхрого” гэдэг гэнэт хэд цовхроод үхдэг өвчин их гарчээ. Гэнэт үхсэн зуны тарган тэвээртэй хонины махыг газар хаялгүй малчид чанаад идчихдэг байж. Гэтэл сумын дарга Буян ахынд буугаад мордоход нь даргын унасан морь сумын агтанд нийлсэн алдуул морь болохыг ажаад “Ээш дарга минь сумын ардууд нь цовхрогоор хоол хийгээд сумын дарга золивоор унаа хийгээд манай сум ч ёстой хэв нь орж хээрээ тохоо юу /доройтож гүйцээ юу/?” гэсэн гэдэг.

 

Эх сурвалж: Б.Бадамдож. “Төрсөн эх нутаг минь Төгөлдөр их дээдэс минь”. УБ. 2011 он.