Халимагууд Зулын баяраа тэмдэглэх гэж байна

Халимагууд Зулын баяраа тэмдэглэх гэж байна

Халимагийн үндэсний “Зул” баярын өмнө Элстэй хотод үндэсний дуу хөгжмийн цэнгүүн тоглолт болох гэж байна.

Халимагийн үндэсний “Зул” баярыг  халимагийн сэргэн мандал, хөгжлийн төлөө  “Иткл” /Итгэл/ төрийн бус байгууллага дуу, хөгжмийн цэнгүүнийг 12 сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Энэ дуун цэнгүүнд Халимагийн ардын урлагын дуу, бүжиг, хөгжмийн тоглолт болно. Дуун цэнгүүний орлогийг зохион байгуулагч “Иткл” /Итгэл/ төрийн бус байгууллагынхан Халимагийн дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг халимаг хэлний олимпиадын шагналд хандивлах ажээ. Халимагын ард түмэн монголын хэлээр ярьдаг. Гэвч цагийн эрхэнд халимагуудын хэрэглэж байгаа хэл зүйн дүрэм, үгийг дуудлага нь орчин цагийн монгол хэлнээс ялимгүй өөрчлөгдөж хувьсжээ. Халимагийн залуусын ихэнхи нь төрөлх хэлээ мэдддэгүй байна. Иймд Халимагийн сэргэн мандал, хөгжлийн төлөө “Иткл” төрийн бус байгууллага халимаг хүүхэд залууст хандан төрөлх хэлээ судлахыг байнга уриалдаг юм.