ГАЛДАНЦЭРЭН хаан

ГАЛДАНЦЭРЭН хаан

 

(169?-1745) Зүүнгарын хаан Цэвээнравданы ахмад хүү. Хаан ширээнд суухаас өмнө Зүүнгар-Оросын хилийн дагуух цэрэг захирч байсан. 1727-1745 онд Зүүнгарын хаан ширээнд суужээ. Зүүнгар улсад засаг захиргааны шинэчлэл хийсэн. Энэ үед дотоодод газар тариалан хөгжиж, бөс даавуу нэхдэг, цаас хидэг болсноос гадна төмөр боловсруулж, зэр зэвсгийн үйлдвэрлэл хөгжжээ. Худалдааг олон чиглэлд хийдэг болов. Энэ үед Манжууд боломжтой цаг үеийг тохиолдуулан довтлох үүрэгтэй олон замын цэрэг Бархөл, Алтайд суулгаж байв. Гадаадын цэргийн аюулыг багасгах, Халхыг Манжаас хагацуулж бие даалгахын тулд 1731-1732 онд их, бага Цэрэндондовоор толгойлуулсан цэргийг Халхын нутагт оруулжээ. Зүүнгарын цэрэг Ховдын орчим манжийн 20000 цэргийг бут цохиж, улмаар цаашлан Хангайн нурууг давж 3 замаар довтолсон боловч амжилт олоогүй. Манж Чин улстай 1739 онд хэлэлцээр байгуулж Манж-Ойрадын хилийг Алтайн нуруугаар төвлөн тогтоожээ. Галданцэрэн Манжийн эсрэг тууштай тэмцэж байсан зоригт баатар, авьяаслаг зохион байгуулагч байв.