“ЗАЛУУЧУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

“ЗАЛУУЧУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

“ЗАЛУУЧУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж:
Зохион байгуулагч: УВС АЙМГИЙН ОЮУТНЫ ХОЛБОО
Хугацаа: 2012.04.21-ны өдрийн 12.00 цагт, Улаанбаатар хот. МУИС-ийн дугуй танхимд
Зорилго: Оюутан залуусыг судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулах, мэдлэг чадварыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нутгийн хөгжил, дэвшилд идэвхитэй оролцогч байх сэдэл, тэмүүллийг төрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвих дадал, чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тэдний улс орны хөгжлийн төлөөх санаа бодлыг сонсох, санаачлагыг дэмжих, ажил хэрэг болгоход оршино.
Оролцогчид: Монгол Улсын Их Дээд сургуулийн оюутан, залуус
Сэдвийн хамрах хүрээ:
Алслагдсан бүс нутгийн иргэдийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь:
- Шинжлэх ухаан, технологи
- Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх асуудал
- Дэд бүтцийн хөгжил
- Нийгмийн халамжийн асуудал
- Байгаль, экологийн асуудал
- Хөдөө аж, ахуй
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Хүний хөгжил
- Хууль эрх зүй нийгэм
- Соёл боловсрол

Шалгаруулалт:
1-р шат. Хурлын сэдвийн хүрээнд ирүүлсэн илтгэлүүдээс нийт 10 оюутны илтгэлийг шалгаруулна.
2-р шат. 1-р шатнаас шалгарсан илтгэлээ оюутан өөрийн биеэр II-р шатанд хэлэлцүүлнэ. Хурлын II-р шатны үйл ажиллагаа УБ хотод 2012-04.21–ны Бямба гарагт МУИС-ийн дугуй танхимд болно.
Илтгэлийг хүлээн авах:
- Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар Power point (presentation) байдлаар 2012 оны 04-р сарын 19-ний өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. /Материал хүлээн авахдаа цээж зураг, товч анкет бөглүүлэх болно/
- Илтгэлийг хүлээн авах электрон хаяг:
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Судалгаа нь шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
- Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
- Тооцооллыг орчин үеийн математик арга, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байж болно
-Судалгааны практик ач холбогдлыг тодорхой харуулсан байна.
Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
1. Илтгэл нь A4 хэмжээтэй 6-10 хуудсанд багтсан байх бөгөөд хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайд бичигдэнэ.
2. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж “ARIAL” – фонд дээр 12 pt vсгийн фондоор мөр хоорондын зай 1.0 байхаар бичнэ.
3. Илтгэл нь нүүр хуудас, илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, үндсэн бүлэг, дүгнэлт, ашигласан номын жагсаалт /ном зүй/ гэсэн бүрдэл хэсэгтэй байна.
4. Нүүр хуудсанд оюутны овог нэр, мэргэжил, курс, сэдэв, удирдсан багшийн овог нэр, зэрэг, цолыг бичнэ.
Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл
- Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
- Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
- Ашигласан, судалсан материал
- Гаргасан дүгнэлт бодитой эсэх
- Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагыг хангасан байдал
- Илтгэх ур чадвар
Шагнал:
1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэлгэрэнгүй мэдээллийг
Холбоо барих утас: 99944479, 88763837, 88674209
УВС АЙМГИЙН ОЮУТНЫ ХОЛБОО