Дуучин Хомбаа “Шархдагсан сэтгэл” дуу /үгтэйгээ/
Оосор бүчгүй хүний орчлондоо
Од сар шиг гэрэлтэхийг боддогсон
Учрах хүсэлтэй энэ шөний
Ороогдсон хайрдаа сөрдөн сууна би
Санаанд шингэсэн чамайгаа бодохоор
Сарний гэрэлд сэтгэлээ би нуухгуй
Шархдсан сэтгэлдээ өөрөө уяраад
Шөний огторгуйг бараадан зогсдог би
Бодсоноор болдоггуй тоостой хорвоодоо
Булбрай чамайгаа санан санасаар
Хамтдаа явсан дурсгалдаа согтууран
Ханийн хүслийг мөрөөдөж суудаг би
Сэтгэлд шингэсэн чамайгаа бодохоор
Сарний гэрэлд сэтгэлээ би нуухгүй
Шархдсан сэтгэлдээ өөрөө уяраад
Шөний огторгуйг бараадан зогсдог би